Цагдаагийн алба хаагчид галаас хоёр хүүхдийг аавынх нь хамт аварчээ

Цагдаагийн алба хаагчид галаас хоёр хүүхдийг аавынх нь хамт аварчээ

Энэ сарын 15-нд 22 цагийн орчим Хархорин дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, дэд ахлагч М.Даваасүрэн, хамгаалалтын цагдаа, дэд ахлагч Б.Цэвэгсүрэн нар шөнийн эргүүл гүйцэтгэж байхдаа гурван хүний амь насыг аварчээ. Тодруулбал, Хархорин сумын хоёрдугаар багт айлын гэр шатаж байх үеэр Цагдаагийн алба хаагчид үүргээ биелүүлэн, түргэн шуурхай ажиллаж, гэрт унтаж байсан 8, 16 настай хүүхдүүдийг аавынх нь хамт аварч, галыг бүрэн унтраасан байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө