ВИДЕО: Явган хүний гарцын “ЗОГС” гэсэн хөндлөн зураас дээр жолооч нар огт ЗОГСДОГГҮЙ

ВИДЕО: Явган хүний гарцын “ЗОГС” гэсэн хөндлөн зураас дээр жолооч нар огт ЗОГСДОГГҮЙ

2022-2023 оны хичээлийн шинэ жил албан ёсоор эхэлж нийгмийн зүгээс асар өндөр хариуцлага бидэнд ирж байна. Хүүхэд гэдэг бол гэнэн томоогүй, аюул эрсдэлийг урьдчилан тооцоолох чадваргүй тул эцэг эх, асран хамгаалагчид болоод эргэн тойрны бүх хүн тэдний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Тэгвэл томчуудын хайхрамжгүй байдлаас үүдэж явган хүний гарцаар замаар гарч яваад эрүүл мэнд амь насаараа хохирсон харамсалтай үйл явдал Монголд тасрахгүй байгаа. Иймд бид зам хөдөлгөөний дүрмийг сануулах үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО:

Нэгэн жишээ дурдъя. Ерөнхий Боловсролын сургуулийн ойролцоох явган хүний гарцын өмнөх үргэлжилсэн цагаан зураас бол ЗОГС тэмдэг. Энд зураас дээр жолооч дөхөж ирээд хурдаа хасаж заавал зогсоод хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар шалгасны дараа хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх ёстой гэж заасан байдаг. Гэвч үүнийг мөрдөж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж буй жолооч тун ховор. АНУ, БНСУ болоод гадаадын улс орнуудад яг энэ жишгийг нэвтрүүлж, дүрмийг зөрчсөн тохиолдолд эрхийг хасах хүртэл арга хэмжээг авдаг байна.

Тэр ч бүү хэл манай улсад дүрэм журамдаа хүүхэд тээвэрлэж яваа автобус, тээврийн хэрэгсэл замын аль ч хэсэгт зогссон байсан араас ирж яваа тээврийн хэрэгсэл зогсож аюулгүй байдлыг хангаж өгөхөөр заасан байдаг.

Гэвч үүнийг мэдэхгүй, эсвэл үл хайхардаг жолоочдоос болж том оврын автобуснаас бууж ар урдуур гүйж буй хүүхдийг анзааралгүй амь насыг нь хохироодог хэрэг түгээмэл гардаг юм. Жолооч явган хүний зохицуулдаг болон зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид заавал зогсож зам тавьж өгнө гэж заасан байдаг ч мөн л тус дүрмээ мөрдөлгүй хөдөлгөөнийг үргэлжлүүлэх цаашлаад бухимдлаа илэрхийлж дуут дохиогоо дарах гэх мэт үйлдлийг хийдэг байна. Иймд жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ ягштал мөрдөж, сургуулийн орчимд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.




Өнөөдөр тахиа өдөр

32 минутын өмнө