Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 26, 27-ны шөнө дөрвөн баавгай айлын цагаан идээний байшин руу дайрлаа гэх бичлэг цахим орчинд иргэн нийтлэгдсэн.
ВИДЕО:
Тэгвэл энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад, “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд айлын хашаа руу орж ирсэн баавгайг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албанаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Мөн Ерөө суманд ч гэлтгүй өөр олон суманд баавгай орж ирж байгаа учраас байнгийн эргүүл хийж байна” хэмээлээ.