ШУУРХАЙ: Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилга нурж, хоёр ажилтан дарагджээ

ШУУРХАЙ: Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилга нурж, хоёр ажилтан дарагджээ

Өчигдөр /2022.09.19/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын хийц бүтээц нурсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүрэгт шинээр баригдаж байгаа гурван давхар барилгад цутгалт хийгдэж байх үед тулгуур бэхэлгээ унаж барилгын ажилтан Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат иргэн А/25 настай, эрэгтэй/, иргэн Ж/21 настай, эрэгтэй/ нар барилгын бүтээцэд дарагдаж, бэртэж гэмтсэн аж. Тэдний онцгой байдлын алба хаагчид 20 минут ажиллаж эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТ-ийн эмчид хүлээлгэж өгсөн байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгаж байна.