Европын хөлбөмбөгийн удирдах зөвлөл ОХУ-ыг “Евро-2024” тэмцээнээс хассан гэж мэдэгджээ

Европын хөлбөмбөгийн удирдах зөвлөл ОХУ-ыг “Евро-2024” тэмцээнээс хассан гэж мэдэгджээ

Европын хөлбөмбөгийн холбооны удирдах байгууллага өчигдөр /2022.09.20/ хуралдаж, ОХУ-ыг “Евро-2024” тэмцээний эрэгтэйчүүдийн сонгон шалгаруулалтын сугалаанд оролцуулахгүй гэж шийдвэрлэжээ.  

Энэ тухай  UEFA-ийн хэвлэлийн мэдээнд "UEFA-ийн Гүйцэтгэх хорооны 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Спортын Арбитрын шүүх 2022 оны долдугаар сарын 15-ны өдөр баталсан шийдвэрийн дагуу Оросын бүх багийг түдгэлзүүлсэн.

Тиймээс 2022-2024 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын сугалаанд Орос багтсангүй.

Гүйцэтгэх хороо Хорватад хуралдаж, удахгүй болох "Евро-2024" тэмцээний сонгон шалгаруулалтын сугалаа явуулах журмыг баталлаа. Сугалаа аравдугаар сарын 9-нд Франкфурт хотноо болох бөгөөд 53 үндэсний холбоо оролцох юм. 2024 оны зургадугаар сарын 14-өөс долдугаар сарын 14-ний хооронд Евро-2024 Германд болно” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN