Луганск, Донбасс улсууд "өөрсдийн хувь заяаны эзэн" болохыг хүсч буйг бүх нийтийн санал асуулга харуулж байна гэж Лавров мэдэгджээ

2022-09-21 14:54

ШУУРХАЙ: В.Путин “ОХУ даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж мэдэгдэл хийв

Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2022.09.21/ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж буйгаа мэдэгдлээ.  Учир нь үүнд, “зөвхөн нөөцөд байгаа, ялангуяа Зэвсэгт хүчинд алба хаасан, тодорхой цэргийн мэргэжил эзэмшсэн, зохих туршлагатай иргэдийг цэрэг татлагад хамруулах” ажээ. 

Учир нь Украинаас салан тусгаарлагч хэмээн өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард улсууд ОХУ-д нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ өчигдөр зарласан бөгөөд тус санал асуулга нь есдүгээр сарын 23-27 /2022.09.23-27/-ны хооронд явагдах юм.

Үүнтэй холбогдуулж, В.Путин Оросын хараат бус байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалах сэдвээр мэдэгдэл хийж, барууны орнуудын талаар ярьсан байна. Тэрээр, "Хэрэв манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн бол бид ард түмнээ хамгаалахын тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглана. Энэ бол хий хоосон яриа биш" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Reuters.com 

2022-09-21 11:15

Луганск, Донбасс улсууд "өөрсдийн хувь заяаны эзэн" болохыг хүсч буйг бүх нийтийн санал асуулга харуулж байна гэж Лавров мэдэгджээ

Өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард улсууд ОХУ-д нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдсэний дараа Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров "Тэдгээр нутаг дэвсгэрийн ард түмэн хувь заяагаа шийдэх ёстой" гэж мэдэгджээ.

Тэрээр, “Өнөөгийн нөхцөл байдал нь Донбассын иргэд өөрсдийн хувь заяаны эзэн байхыг хүсч байгааг харуулж байна. Цэргийн тусгай ажиллагааны эхэн үеэс болон түүнээс өмнөх хугацаанд хувь заяагаа шийдэх ёстой гэж тэр нутаг дэвсгэрийн ард түмэн хэлж байсан. Тэд өөрсдийн хувь заяаны эзэн байхыг хүсч байгааг одоогийн нөхцөл байдал бүхэлд нь баталж байна” гэжээ. 

Эх сурвалж: CNN

2022-09-21 10:40

Донецк, Луганскийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах санал асуулга нь "анхаарал сарниулах" мэдээллийн ажиллагаа гэж Пентагон мэдэгджээ

Украины сөрөг довтолгоо амжилттай болсны дараа өөрийгөө "Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсын удирдагчид гэж тунхагласан хүмүүс ОХУ-д нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулна" хэмээн мэдэгдсэн нь "анхаарал сарниулах" ажиллагаа гэж Пентагон мэдэгджээ. 

Тодруулбал, Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга генерал Пэт Райдер, “Энэ бол Оросын арми одоо байгаа хүнд хэцүү байдлаа сатааруулах зорилготой мэдээллийн ажиллагаа. Бүх нийтийн санал асуулга нь хэнд ч итгэл үнэмшил төрүүлэхгүй бөгөөд АНУ-ын Украинд үзүүлэх дэмжлэгт нөлөөлөхгүй. Ийм хуурамч санал асуулгад хэн ч итгэхгүй бөгөөд АНУ ямар ч хуурамч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Бид Украин болон олон улсын түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллаж, тэдэнд шаардлагатай дэмжлэг үзүүлэх болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

2022-09-21 10:30

ОХУ-ын бүрэлдэхүүнд орно гэж буй Донецк, Харьков мужуудын хил дээр Украины далбааг мандуулсан гэж мэдээлжээ

Украины төрийн далбааг Донецк, Харьков мужуудын хил дээр мандуулсан тухай Донецк мужийн цэргийн захиргааны дарга Павло Кириленко өчигдөр /2022.09.20/ Telegram цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрээр, “Донецк, Харьков мужуудын хил дээр Украины далбааг мандуулсан. Манай Зэвсэгт хүчний ачаар Киев-Харьков-Довжанскийн хурдны замын энэ хэсэг газар Оросуудаас ангид болсон бөгөөд одоо зөвхөн орхигдсон техник хэрэгсэл, минатай талбайнууд л үлдсэн” гэжээ. Харин нөгөө талд өөрийгөө Украинаас зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулгыг есдүгээр сарын 23-27-ны хооронд явуулна гэдгээ мэдэгдээд байна. 

Эх сурвалж: CNN

2022-09-21 09:48

Украины Донецк болон Луганскийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгджээ

Өөрийгөө Украинаас салан тусгаарлагч Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс гэж зарласан мужуудын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мягмар гарагт мэдэгджээ.

Тодруулбал, тус санал асуулгыг есдүгээр сарын 23-27 /2022.09.23-27/-ны хооронд явуулах аж. 

Харин дээрх мэдэгдлийн дараа Украины эрх баригчид, Европын орнуудын тэргүүн нар, АНУ, НАТО-гийн төлөөлөгчид бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.  Мөн Украины Оросуудад эзлэгдсэн бүс нутгуудад бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгаатай холбогдуулж ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авахыг Европын Холбооноос уриалжээ. 

Эх сурвалж: BBC