НҮБ-ын чуулган оролцохоор виз хүссэн С.Лавров нарын ОХУ-ын 56 дипломатчидын 24 хүнд зөвшөөрөл өгч, тэд АНУ-ыг зорьжээ

НҮБ-ын чуулган оролцохоор виз хүссэн С.Лавров нарын ОХУ-ын 56 дипломатчидын 24 хүнд зөвшөөрөл өгч, тэд АНУ-ыг зорьжээ

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган энэ өдөр /2022.09.19-24/-үүдэд болж байна. Харин тус чуулганд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нарын Оросын албаны хүмүүсийг оролцуулахын тулд АНУ тэдэнд виз өгөх үү, хэрэв тэд НҮБ-ын чуулганд оролцохоор нисэх бол Оросын “Боинг” онгоц нислэг үйлдэж чадах уу гэсэн асуултад сэтгүүлчид хариулт хайж байлаа.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын нарын виз хүссэн албан хүмүүсийн тэн хагасыг нь НҮБ-ын чуулганд оролцуулахаар АНУ виз олгосон талаар Оросын дипломат албаны эх сурвалж өнөөдөр /2022.09.21/ мэдэгджээ. 

Мөн энэ талаар ОХУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд В.Небензиа, “Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерришт илгээсэн захидлын дагуу Москва Вашингтоноос 56 виз хүссэн байна. Харин виз хүссэн ОХУ-ын дипломатуудын 24 хүнд нь АНУ виз олгосон” гэж мэдээлжээ. Иймд Гадаад хэргийн сайд С.Лавров болон Оросын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк руу ниссэн байна. Тэдний онгоц Оросын нутгаар дамжин хойд зүгт олон улсын агаарын орон зайд нисэж байна гэж мэдээлжээ.