В.Зеленский НҮБ-д үг хэлэх эсэх санал хураалтад “эсрэг” санал өгсөн улсуудыг "АЙМХАЙ" гэж тэрээр зэмлэжээ

В.Зеленский НҮБ-д үг хэлэх эсэх санал хураалтад “эсрэг” санал өгсөн улсуудыг "АЙМХАЙ" гэж тэрээр зэмлэжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд Украины Ерөнхийлөгч В.Зеленский видео бичлэгээр үг хэлэх хүсэлт гаргасныг “зөвшөөрөх” эсэх санал хураалт явуулахад “түдгэлзсэн” санал өгсөн 19 орны нэг нь Монгол Улс  байдаг. Харин Беларусь, Орос, Никарагуа, Куба, Хойд Солонгос, Сири, Эритрея гэсэн долоон орон эсрэг санал өгч "татгалзсан" бол, 101 орон "зөвшөөрсөн" санал өгсөн юм. 

Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд цахимаар үг хэлж “Орос, Украины хооронд долоон сар орчим үргэлжилсэн дайныг зогсоох төлөвлөгөө”-гөө танилцуулжээ.

Тэрээр хоёрдугаар сарын 24-нд Оросын цөмрөн орсон Украины нутаг дэвсгэрээс Москвагийн цэргийг гаргахын тулд Киевт үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэхийг дэлхийн гүрнүүдэд уриалсан байна.

В.Зеленский, “Орос дайн хүсч байна, энэ нь үнэн. Гэхдээ Орос түүхийн явцыг зогсоож чадахгүй. Орос улс эхлүүлсэн дайнаа зогсоохоос өөр аргагүй болно. Төлбөрийг нь өөр зүйлээр хийх боломжтой гэдгийг бид үгүйсгэж байна. Украин газар нутгаа эргүүлэн авна, гэхдээ үүнд цаг хугацаа хэрэгтэй, цэргийн хүч шаардлагатай. Бид Украины далбааг бүх нутаг дэвсгэртээ буцааж өгч чадна. Бид үүнийг зэвсгийн хүчээр хийж чадна, гэхдээ бидэнд цаг хугацаа хэрэгтэй” гэжээ.

Мөн тэрээр, “Оросоос бусад олон улсын хамтын нийгэмлэг бүгд энх тайвныг хүсч байна. Украин энх тайвныг хүсч байна, Европ энх тайвныг хүсч байна, дэлхий энх тайвныг хүсч байна. Харин дайныг хэн л хүсч байгааг бид харлаа” хэмээжээ. 

Харин В.Зеленскийн НҮБ-ын чуулганд үг хэлүүлэх эсэх санал хураалтад “эсрэг” санал өгсөн долоон улсыг "аймхай байна" гэж зэмлэжээ. Мөн тэрээр “Оросыг шийтгэх тусгай шүүх байгуулах” ёстой гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Washingtonpost.com