Өрхийн орлого зарлагаа нөхөхгүй болжээ

Өрхийн орлого зарлагаа нөхөхгүй болжээ

Монгол Улсын өрхийн дундаж орлого цар тахлын өмнө буюу 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.6 сая болж 37.3% нэмэгдэж байжээ. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.4 сая болж 20.8% нэмэгдсэн байна. 2022 оны 2 дугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0%) мянган төгрөгөөр буурчээ.

Өрхийн зарлагын хувьд нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр тус тус буурчээ. Өөрөөр хэлбэл нэг өрхийн сарын орлого зарлагдаа хүрэхгүй болсныг илтгэж байна.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө