Х.Баттулга, С.Эрдэнэ нарт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийхийг шаардаж АН-ын залуус АТГ-ын гадна хонож байна

Х.Баттулга, С.Эрдэнэ нарт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийхийг шаардаж АН-ын залуус АТГ-ын гадна хонож байна

АН-ын зарим залуус өнгөрөгч Баасан гараг /2022.09.24/-т мэдээлэл хийж, С.Эрдэнэ болон Х.Баттулга нарт холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгөхийг АТГ болон Нийслэлийн прокурорын газраас шаардаж мэдээлэл хийсэн.

Тодруулбал, "Хуучин элеваторыг хэт өндөр үнээр улсад зарсан" хэрэгт холбогдуулан С.Эрдэнийг шалгаж байгаа гэдэг ч тус шалгалт ямар шатандаа яваа нь тодорхойгүй байгаа юм. Мөн Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтыг гацаасан зэрэг олон хэрэгт холбогдсон гэдэг ч түүнийг шалгаж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Иймд тус намын залуус С.Эрдэнэ, Х.Баттулга нарт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийхийг шаардаж, АТГ болон Нийслэлийн прокурорын газарт суулт хийж, хоёр шөнө /2022.09.23-25/ тус газарт майхан барьж хоноод байна.