ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн "дагзанд нь алхаар цохисон" хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна

ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн "дагзанд нь алхаар цохисон" хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна

Орос улсад зарласан цэргийн дайчилгаанаас зугтсан иргэд Монгол, Гүрж, Казахстан зэрэг улсад ихээр ирж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээлж буй. Тэгвэл өнгөрсөн шөнө 00:30 цагт /2022.09.25/ ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарсан байна. 

Тодруулбал, ОХУ-ын иргэн Д нь есдүгээр сарын 22-23 /2022.09.22-23/-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрэхдээ манай улсын иргэн А-тай танилцаж улмаар "гэрт нь түрээс төлж амьдрах"-аар тохирчээ. Д, А нар ийнхүү нэг гэрт амьдарч эхэлсэн бөгөөд тэд нэг байранд амьдрах Г-ийн гэрт орж согтууруулах ундааны зүйлийг хувааж хэрэглэжээ.  Улмаар ОХУ-ын иргэн Д, Монгол улсын иргэн Г нар маргалдсаны улмаас дээрх хэрэг гарчээ. Хэрэг гарсан даруйд ОХУ-ын иргэн Д нь цагдаад өөрөө дуудлага өгчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.