Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад очжээ

Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад очжээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол ирэх Мягмар гараг /2022.09.27/-т Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болно. Энэхүү арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно гэсэн мэдээлэл бий. 

Тэгвэл тус ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Монгол Улсын нэрийн өмнөөс Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхээр болсон. Иймд тэрээр өчигдөр /2022.09.2:/ тус арга хэмжээнд оролцохоор Япон улсад очсон байна. Энэ талаар Японы NHK телевиз мэдээлжээ.