ШУУРХАЙ: "Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэргэнд явсан 4 хүний гэмтлийн зэргийг тогтоохоор ШШҮХ-д ханджээ

ШУУРХАЙ: "Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэргэнд явсан 4 хүний гэмтлийн зэргийг тогтоохоор ШШҮХ-д ханджээ

"Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэрэг Өвөрхангай аймгийн Хужирт сум руу нисэх замдаа Төв аймгийн Аргалант суманд уржигдар /2022.09.24/ ослын буулт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл эл ослын буултыг өдгөө Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд "ослын буултын шалтгаан акт"-ыг Зам тээврийн яамны харьяа Нислэг техникийн  осол, зөрчлийг шинжлэн шалгах алба үйлдэх аж. Харин нисдэг тэргэнд зорчиж байсан дөрвөн хүнийн гэмтлийн зэргийг тогтоохоор ШШҮХ-д үзүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Ташрамд дурдахад, "Монголиан эйрвэйс" ХХК Монголын агаарын тээврийн салбарт олон жил үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд МИАТ-ын захирал асан Ч.Хоролсүрэнгийн эзэмшлийн компани юм.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө