С.Эрдэнэ, Х.Баттулга нарын холбогдон яригддаг хэргийн талаар мэдээлэл өгөхийг АТГ-аас шаардаж, АН-ын залуус дөрөв хоног сууж байна

С.Эрдэнэ, Х.Баттулга нарын холбогдон яригддаг хэргийн талаар мэдээлэл өгөхийг АТГ-аас шаардаж, АН-ын залуус дөрөв хоног сууж байна

АН-ын зарим залуус өнгөрөгч Баасан гараг /2022.09.24/-т мэдээлэл хийж, С.Эрдэнэ болон Х.Баттулга нарт холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгөхийг АТГ болон Нийслэлийн прокурорын газраас шаардаж мэдээлэл хийсэн.

Тэгвэл тэдний баасан гарагт эхэлсэн суулт өнөөдөр /2022.09.26/ дөрөв дахь өдрөө АТГ-ын гадна үргэлжилж байна.

Тэд тус суултаараа “АН-ын залуучууд авилгачдаасаа салж, Гүтгэгдсэн лидрүүдийнхээ нэрийг цэвэрлэж, Ардчиллаа хамгаална” хэмээн уриалж байгаа аж. Улмаар “С.Эрдэнэ Х.Баттулга нарт холбогдуулан яригддаг хэргүүдийн талаар Авилгатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас яаралтай тодруулга өгөхийг шаардаж. Залуус ардчилал авилгачдын нуугддаг цайз биш Ардчилсан нам ял наймаалцдаг тохиролцооны хэрэгсэл биш” хэмээн мэдэгдэгдэж байгаа ажээ.