Хахууль авсан цагдаагийн хурандаа нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хахууль авсан цагдаагийн хурандаа нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлттэйгээр хавтаст хэргийг прокурорт ирүүлсэн байна. Учир нь дээрх албан тушаалтнуудыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан 2018 оны зургадугаар сараас эхлэн шалгагдаж эхэлсэн байдаг.

Хэргийг тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга, дэд хурандаа С.Батзаяа нь бусдаас 20 мянган ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан аж. Мөрдөн байцаалтын явцад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж, тэндээсээ гарсан ашигт малтмалыг Ховд аймгийн Булган сум дахь боомт болон Замын-Үүдийн боомтоор хил давуулж байсан гэх бөгөөд Б.Үнэнбат нэг тэрбум гаруй төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгааг эх сурвалж дурджээ.