Эрэгтэй сурагчдаа бэлгийн дарамж үзүүлэхийг завдсан багшийг яллагдагчаар татжээ

Эрэгтэй сурагчдаа бэлгийн дарамж үзүүлэхийг завдсан багшийг яллагдагчаар татжээ

Цахим орчныг буруугаар ашиглаж, гэмт хэрэг үйлдэж, насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татах үйлдлүүд олширч байна. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас зарим хэргүүдийн талаар товч мэдээлэл өгчээ.

Учир нь дунд сургуулийн 57 настай эрэгтэй багш Э нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр гэртээ хууран авч ирж садар самуунд ураан татдаг байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тэрбээр өөрийн сурагч 17 настай эрэгтэй Э гэгчид бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан жигшүүрт хэрэг гарсныг алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа гэв.

Мөн нэр бүхий их сургуулийн багш 35 настай эрэгтэй С нь хуурамч фэйсбүүк хаяг нээн, 12-16 насны долоон охиныг олон удаагийн үйлдлээр садар самуунд уруу татаж, бэлгийн харилцаанд орсон байна гэдгийг мэдээллээ. Дээрх хэргүүдийг шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлээд байгаа аж.