"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна

"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ өчигдрөөс /2026.09.21/ Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн юм. Тус арга хэмжээ 21 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна.

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ ургацын хүнсний ногоог хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд ХХААХҮ-ийн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчилсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулахын зэрэгцээ хүнсний болон хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, орон нутгийн болон нийслэлийн тариаланч, ногоочдын бэлтгэсэн бүтээгдэхүүн, хүнсний ногоог худалдаалах 218 асарыг байршуулаад байна.

Эх орныхоо үржил шимт хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн болон 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг дундын зуулчлалгүйгээр худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг холбогдох албанаас уриалж байна.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө