Монголын цахим орчинг хянах зорилготой байсан байж болзошгүй

2019-10-30 09:43

Монголын цахим орчинг хянах зорилготой байсан байж болзошгүй

-СААТУУЛАГДСАН ИРГЭДИЙН ТОО 1000 ОРЧИМД ХҮРЧЭЭ-

Өнгөрөгч шөнө "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг зочид буудлуудад байрлаж БНХАУ-ын 500 гаруй иргэдээс өндөр хүчин чадал бүхий 1000 шахам компьютер, 10 мянган гар утасны дугаар зэрэг баримт илэрсэн тухай мэдээлэл байна.

-ЗАСГИЙН ГАЗАР ХААЛТТАЙ ХУРАЛДАНА-

Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг цахим гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Учир нь эдгээр иргэд Монголын цахим орчинг хянах зорилгоор үйл ажиллагаа явуулж байсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Мөн өнөөдөр өглөөний 7: 00 цаг хүртэл үргэлжилсэн ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан тусгай ажиллагаанд БНХАУ-ын 1000 орчим иргэн саатуулагдаад байгаа ажээ. Тус асуудлаар өнөөдөр Засгийн газар хаалттай хуралдана гэсэн мэдээлэл байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно. 

2019-10-30 07:49

Цахим гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй 500 гаруй хятад иргэдийг саатуулаад байна

Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид нийслэл хотод байрлах дөрвөн зочид буудалд өнгөрөгч шөнө тусгай ажиллагаа явуулж, БНХАУ-ын 500 шахам иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан компютер, гар утас зэрэг тоног төхөөрөмжийг хурааж аваад байгаа тухай хэвлэлд гараад байна.

Хэргийг тодруулбал, "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан дээрх иргэдээс өндөр хүчин чадал бүхий 1000 шахам компьютер, 10 мянган гар утасны дугаар зэрэг баримт илэрчээ. Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Саатуулагдсан хүмүүс дунд Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй Хонконгийн иргэд бий гэсэн мэдээлэл мөн байна.

Одоогоор баривчлагдсан хүмүүсийн тоог нарийвчлан тогтоогоогүй байгаа тухай албан эх сурвалж мэдээллээ.

Мөн өнөөдөр өглөөний 6:00 цагт Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг мөн нэмж саатуулан шалгаж эхэлсэн байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно. 

Хэргийн газрын зураг. Эх сурвалж: Zarig.mn

Хэргийн газрын зураг. Эх сурвалж: Zarig.mn

Хэргийн газрын зураг. Эх сурвалж: Zarig.mn




Өнөөдөр морь өдөр

58 минутын өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ