М.Даваатогтох: Мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнгийн нууцлалыг хадгалах үүрэгтэй тул Б.Батзандангийн талаар мэдээлэл өгөхгүй

М.Даваатогтох: Мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнгийн нууцлалыг хадгалах үүрэгтэй тул Б.Батзандангийн талаар мэдээлэл өгөхгүй

Хөгжлийн банкны зээлийг шалгах УИХ-ын түр хороо яг одоо хуралдаж байна. Хуралдааны үеэр АТГ-ын дарга Мөрдөн шалгар хэлтсийн дарга М.Даваатогтох Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 86 хэргийг шалгаад шүүхэд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал тэрбээр,АТГ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн банкны зээлийг шалгах ажлын хэсэг гарч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхэлсэн. Хэрэв зээлээ төлчихсөн бол нийгмийн хариуцлагын асуудал яригдахгүй гэсэн мэдээлэл тарсан юм байна. Одоогоор манай ажлын хэсэг шалгаж байгаа гурван мөрдөн байцаалтын хэрэг 26 хэрэг бүртгэл шалгагдаж байгаа. Эхний ээлжид бид 86 албан тушаалтанд холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Эдгээрийн дотор зээлээ бүрэн төлсөн аж ахуйн нэгж бий. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 769 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна. Зээл төлсөн эсэхээс үл хамаарч энэ 86 хүний асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ.

Харин Б.Батзандан гишүүн асантай холбоотой асуудлын талаар “Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дүгээр зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт албан тушаалтан байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явц үр дүнгийн нууцлалыг хадгалах үүрэгтэй. Иймд энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.