Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит, U-15 насны өсвөрийн сүмо бөхийн Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болно

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит, U-15 насны өсвөрийн сүмо бөхийн Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болно

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны Mаэгаширагийн 1-т эрэмбэлэгдэн барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит, U-15 насны өсвөрийн сүмо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнийг Монголын сүмо бөхийн холбоотой хамтран зохион байгуулах аж. Тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” паласт аравдугаар сарын 11-нд болно. ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО: Сүмо бөхөөр хичээллэх сонирхолтой өсвөр насны хүүхдүүдийг нээн илрүүлж, Япон улсад мэдлэг боловсрол эзэмших боломжийг олгох, тэдний авьяас чадварыг хөгжүүлж гэрэлт ирээдүйг нь бүтээхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Ахлах насны (U-15) ангилалд амжилттай оролцсон 1-2 хүүхдийг шалгаруулж, Япон улсын "Niinagakuen Asahigaoka" ахлах сургуульд гурван жил, цаашлаад Японы их сургуульд дөрвөн жил буюу нийт 7 жилийн 100 хувь тэтгэлэгтэй суралцуулах юм байна. Нэрэмжит тэмцээнээ хийх гэж буй Токүсэгава Б.Ганболд нь мэргэжлийн сүмогийн макүүчи зиндааны маэгаширагийн нэгдүгээрт жагсан барилдаж байв.

Энэ нь түүний дээд амжилт юм. 2003 оны долдугаар сарын Хацү башёд анх сүмогийн дэвжээнд гарсан тэрбээр 2010 оны гуравдугаар сараас макүчи зиндаанд дэвшсэн билээ. Харин 2011 оны тавдугаар сард зодог тайлсан бөгөөд 2012 оны Баян-Өлгий аймгийн баяр наадам түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бөх юм. Түүний хувьд макүүшита, санданмэ зиндаанд тус бүр нэг удаа түрүүлж байв. Замналынхаа турш 223 удаа ялж, 163 удаа ялагдсан үзүүлэлттэйгээ сумог орхисон байна. Макүүчи зиндаанд зургаан башё барилдахдаа тавд нь качигоши буюу тавин хувийн амжилт үзүүлжээ. 2011 оны нэгдүгээр сард есөн даваа авсан Токүсэгава Б.Ганболд гуравдугаар сарын тэмцээнийг өнжиж, тавдугаа сарын банцүкэгаар маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн ч зодог тайлах шийдвэх гаргасан юм.