"КК парк"-д Монголын 15 иргэн хөдөлмөрийн мөлжлөгт орсон тул өндөр цалинтай ажлын зарыг нялтлахыг сэрэмжлүүллээ

"КК парк"-д Монголын 15 иргэн хөдөлмөрийн мөлжлөгт орсон тул өндөр цалинтай ажлын зарыг нялтлахыг сэрэмжлүүллээ

Мьянмар Улсын  "КК парк" гэх газарт манай улсын 15 иргэн хохирогч болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн хохирогч иргэдийн нас, хүйс, ямар ажил эрхэлж байгаа зэргийг хувь хүний мэдээлэл учраас одоогоор нууцалж байгаа юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Гадаад Харилцааны Яамнаас ирүүлсэн мэдээлэлд, тухайн иргэд барьцаалагдсан гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй. Харин хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн, цалингаа авч чадахгүй зэрэг нөхцөл байдалд орсон гэдгийг тодотгосон юм.

-ХОХИРОГЧ ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ЧИГЛЭЛЭЭР ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ЖУУЛЧЛАГДАЖ ОЧСОН-

Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр, дээрх иргэдийн дийлэнх нь мэдээллийн технологийн инженерийн чиглэлээр өндөр цалинтай ажилд жуулчлагдаж очсон аж. Эдгээр иргэдийг татан авахаар Тагнуулын Ерөнхий газар ажиллаж байна. Эргэн сануулахад хохирогчдын эргүүлэн авах ажиллагаа удаашралтай байгаа нэг шалтгаан нь "КК парк" их хэмжээний мөнгө нэхэж байж болзошгүй байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

-ӨНДӨР ЦАЛИН АМЛАСАН ЗАР МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛЖ ШҮҮЛТҮҮРТЭЙ ХАНДАХЫГ АНХААРУУЛЛАА-

Түүнчлэн хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн эдгээр иргэд бусдын хүчинд автаж, дахин хүн хуурч тус газар аваачих, их хэмжээний мөнгөний залилан хийх, хууль бус мөрийтэй тоглоомд уруу татах үйлдэл хийж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж буй тухай ТЕГ сэрэмжлүүлэг мэдээлэлдээ дурдсан.

Иймд өндөр цалин амласан зар мэдээллийг нягталж шүүлтүүртэй хандахыг холбогдох байгууллагуудаас иргэдэд сэрэмжлүүллээ.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13-ын 1-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үнслэлтэй.

-KK ПАРК"-ЫН ТОЛГОЙЛОГЧДЫН НЭГ ХЯТАД ИРГЭН ШЕ ЖИЖИАНД ХУУЛЬ БУС МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ХЭРГЭЭР 10 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ-

Сонирхуулахад, өнгөрөгч наймдугаар сарын 13 /2022.08.13/-ны өдөр "KK парк"-ын толгойлогчдын нэг гэх Камбожийн хятад иргэн Ше Жижианг Тайландын Бангкок хотод хууль бус мөрийтэй тоглоом, хүний наймааны хэрэгт буруутган баривчилсан тухай бид мэдээлсэн. Шэ Жижяньд Интерполоос 2021 оны тавдугаар сард "улаан мэдэгдэл" гаргаж онц хүнд гэмт хэрэгтний жагсаалд оруулсан бол БНХАУ түүнийг 10 жилийн турш эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл түүнд одоогоор хууль бус мөрийтэй тоглоом тоглосон гэх үндэслэлээр 10 жилийн ял оноогоод буй бөгөөд хүний наймааны хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа тухай тус улсын Тагнуулын албанаас мэдээллээ.