Дулааны шугамын худгаас нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэйн цогцос олджээ

Дулааны шугамын худгаас нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэйн цогцос олджээ

Баянгол дүүргийн гуравдугаар хороонд дулааны шугамын худгаас нэр, хаяг нь тодорхойгүй цогцос олджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2022.10.12/ 14:32 цагт ОБГ-т ирсэн бөгөөд, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:45 цагт очиход нэр, хаяг тодорхойгүй, 40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг 3.5 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 30 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.