Архангайгаас ирээд 22-ын товчоонд амиа алдсан иргэнийг "Анхны тусламж авсан бол амьд гарах байсан" гэсэн дүгнэлт гарчээ

Архангайгаас ирээд 22-ын товчоонд амиа алдсан иргэнийг "Анхны тусламж авсан бол амьд гарах байсан" гэсэн дүгнэлт гарчээ

Коронавируст халдварын дэгдэлтийн үед буюу 2020 оны арванхоёрдугаар сард Архангай аймгаас Улаанбаатарт ирсэн хүнд өвчтэй эмэгтэй 22-ын товчоогоор нэвтэрч чадалгүй байсаар нас барсан хэрэг гарч байв. Тэгвэл тус хэрэг өнөөдрийн болтол шийдэгдээгүй, гэм буруутай этгээд хуулийн хариуцлага хүлээгээгүй байгаа ажээ. Учир нь энэ талаар талийгаачийн хүү О.Гантулга "Өдрийн сонин"-ны өнөөдөр /2022.10.14/-ийн дугаарт ярилцлага өгсөн байна. 

Тэрээр, "Манай ээж Архангай руу ажлаар яваад буцаж явсан. Энэ хугацаанд бие нь гэнэт муудсан. Тэгээд хот руу ирэхэд 22-ын товчооны постоор оруулаагүй. Тухайн үед ковидын ид синдром эхэлчихсэн байсан. Түргэн дуудаад ирэхгүй, наана чинь эмч байгаа гээд. Пост дээр байх ёстой эмч нь нэлээн удаж байж ирсэн юм билээ. Тэр эмчийн ганц хийсэн зүйл нь ээжийн маань судсыг барьж үзчихээд “наадах чинь үхэл хагацалд хүргэх өвчин биш байна” гэж хэлчхээд яваад өгсөн байдаг.

Харин задлан шинжилгээний дүгнэлтээр “Хэрэв анхны тусламж цаг алдалгүй авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан” гэж гарсан гэжээ. Буруу онош тавьсан эмчийн буруу эсэх дээр шүүх хурал болоосой, хамтарсан шинжээч нар дүгнэлтээ үнэн зөв гаргаад өгөөч. Үүний дагуу шүүх хурал болоод тэр эмчид хуулийн дагуу ямар арга хэмжээ авах ёстой юм тэр хариуцлагыг л тооцуулмаар байна. Хамгийн гол нь шүүх хурал болох ёстой” гэжээ. 




Өнөөдөр гахай өдөр

12 цагийн өмнө