Ц.Сандуй нарын шүүх хурал эхэллээ

Ц.Сандуй нарын шүүх хурал эхэллээ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүх юм. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ийн шүүж буй юм.