"Монгол Улс хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хүргүүлбэл Дэлхийн байгаль орчны сангаас санхүүжүүлэх боломжтой" гэв

"Монгол Улс хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хүргүүлбэл Дэлхийн байгаль орчны сангаас санхүүжүүлэх боломжтой" гэв

Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас Монгол Улсад ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төслүүдийг үндэсний хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

ВИДЕО: 

Хөгжиж буй болон НҮБ-ын гишүүн улс орнуудын байгаль орчны олон талт хэлэлцээрийн хүрээнд тодорхой зорилтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэж байгаа юм. Энэхүү үндэсний хэлэлцүүлэгт асуудал эрхэлсэн яам, байгууллагууд, НҮБ-ын салбар байгууллагууд болон бусад олон улсын хөгжлийн байгууллагууд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн цикл 4-өөс эхлэн цикл 7 хүртэл нийт 34 төслийг Монгол Улсын хувьд итгэмжлэл авсан 9 олон улсын байгууллагаар дамжуулан 47,1 сая ам. долларын санхүүжилтийг авжээ. Мөн Монгол Улсыг хамруулан бүс нутгийн болон дэлхийн хэмжээний 422,8 сая ам. долларын 34 төслийг хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар тус сангийн санхүүжилттайгаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, газрын доройтолыг бууруулах, тогтвортой мал аж ахуй, хөдөө аж ахуйн системийг хөгжүүлэх, ногоон хөгжилд ээлтэй старт апп компани, хувийн хэвшлийг дэмжих зэрэг олон талт үр ашгаа үзүүлэх төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа билээ.  Жишээ дурдвал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа 7,9 сая ам. долларын санхүүжилт бүхий “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах” төсөл, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй 5,3 сая ам.долларын санхүүжилт бүхий “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах” төсөл зэрэг болно.

Түүнчлэн Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгалийн нөөцийн хомстол, бохирдол хурдацтай нэмэгдэж буйтай холбогдуулан дэлхий нийтийн чиг хандлага, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн, Монгол Улсын Засгийн газраас 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдалын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилтийн оновчтой механизмыг бүрдүүлэх зорилтыг тусган салбарын яамдтай хамтран ажиллаж байна.