ШУУРХАЙ: Итаевонд сураггүй алга болсон гэх 270 дуудлага бүртгэгдсэн бөгөөд хүүхдээ хайсан эцэг эхчүүдийн хөлд дарагдаж эхэлжээ

ШУУРХАЙ: Итаевонд сураггүй алга болсон гэх 270 дуудлага бүртгэгдсэн бөгөөд хүүхдээ хайсан эцэг эхчүүдийн хөлд дарагдаж эхэлжээ

Өчигдөр /2022.10.29/ БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүрэгт Halloween буюу сүсний баяр тэмдэглэхээр 100 мянга гаруй хүн цугларч, нарийн гудамжинд олноороо шахцалцсаны улмаас 149 хүний зүрх нь зогсож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Гэсэн хэдий ч албаныхан одоогоор амиа алдсан иргэдийн цогцсыг олж тогтоох, таниулах илүү чухал байгаа тул яг юуны улмаас амь насаа алдсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөөгүй байгаа юм. Энэ үйл явдалтай холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол шуурхай хуралдаан зарлаж, Эрүүл мэндийн яамны гамшгийн үед эмнэлгийн тусламж үзүүлэх багийг ажиллуулах тушаал гаргаж, ойролцоох эмнэлгүүдэд ор дэлгэхийг үүрэгдсэн ч зарим талийгаачдын цогцсыг ойролцоох биеийн тамирын зааланд түр байлгаж байгаа аж. Улмаар тэнд эцэг эх нарын хөлд дарагдсан талаар мэдээлсэн байна. Хэрэг гарснаас хойш 270 хүн сураггүй алга болсон гэх дуудлага мэдээллийг холбогдох албанд ирүүлсэн бөгөөд ар гэр, танил талынхаа үхлийн шалтгааныг шалгахыг яаралтай хүссэн эцэг эхчүүд бухимдлаа илэрхийлээд байна гэв.

Эх сурвалж: Yonhap




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө