Итаевонд болсон ослын дараачаас 3580 гаруй хүн ор сураггүй алга болсон гэх дуудлагыг хүлээн авчээ

2022-10-30 16:40

Итаевонд болсон ослын дараачаас 3580 гаруй хүн ор сураггүй алга болсон гэх дуудлагыг хүлээн авчээ

Өчигдөр болсон ослын дараачаас БНСУ-д эмх замбараагүй байдал үүсгэж, орон даяар гашуудлын байдалтай байна. Хохирогчдын ар гэрийнхэн Итаевон дүүргийн ойролцоох төвд цогцсыг танихаар цугларсан бөгөөд одоогийн байдлаар амь үрэгдэгсдийн 90 гаруй хувийг тогтоосон ч 14 цагийн байдлаар 3580 гаруй хүн ор сураггүй алга болсон гэх мэдээллийг Сөүлийн эрх баригч нар өгчээ.

Эх сурвалж: CNN

2022-10-30 15:15

Итэвонд болсон золгүй ослын улмаас ирэх арваннэгдүгээр сарын 05-ныг хүртэл үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёол ирэх арваннэгдүгээр сарын 5-ныг /2022.11.05/ хүртэл үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа. Тодруулбал, Гашуудлын үеэр төрийн далбааг мандуулж, хохирогчдыг гэх гашуудлаа илэрхийлэхээр төрийн албан хаагчид, байгууллагын ажилчид тууз, тэмдэг зүүх бөгөөд яаралтай биш хөгжмийн нэвтрүүлэг, энтертайнмент нэвтрүүлэг, тоглолтууд бүгд хойшлогдох болжээ.

2022-10-30 10:47

Итаевонд амиа алдагсдын тоо 151-д хүрч, үүнээс 19 нь гадаадын иргэн байсан гэв

БНСУ-ын Сөүл хотын Итаевонд Halloween буюу сүнсний баярыг тэмдэглэж байгаад бөөгнөрлийн улмаас амиа алдагсдын тоо 151-д хүрчээ. Үүнээс 19 нь гадаадын иргэн байсан аж. Тус хэрэгтэй холбогдуулан олон улсын нөлөө бүхий улс төрчид болон алдартнууд эмгэнэл илэрхийлж эхэлжээ.

2022-10-30 09:55

ЭСЯ: Итаевонд нас барсан хүмүүсийн дунд Монгол Улсын иргэн байхгүй талаар цагдаагийн газраас мэдэгдсэн

Сөүл хотын Итэвонд нас барсан иргэдийн дунд монгол иргэн байхгүй талаар БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас өнөөдөр мэдээллээ. 

Тус ЭСЯ-ны мэдээлснээр, "БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барсан байна.

"Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна. 

2022 оны аравдугаар дугаар сарын 30-ны өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас бидэнд мэдэгдээд байна" гээд осолд өртөж, ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдохыг анхааруулав. 

2022-10-30 09:03

ШУУРХАЙ: БНСУ-д “сүнсний баяр”-тай холбоотой бүх арга хэмжээ цуцлагдаж эхэлжээ

Өчигдөр /2022.10.29-30/ шилжих шөнө БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүрэгт Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан 100 мянга гаруй иргэдээс 149 нь амиа алдсантай холбогдуулж энэ жил тус улсад болох “сүнсний баяр”-тай холбоотой бүх арга хэмжээ цуцлагдаж эхэлжээ. Мөн дараа жил ч улс даяараа энэхүү баярыг тэмдэглэхгүй байх хориг тавьж болзошгүй байна гэв.

2022-10-30 08:11

ШУУРХАЙ: “Сүнсний баяр” тэмдэглэж байгаад амиа алдагсдын дийлэнх нь өсвөр насныхан байсан бол гадаадын хоёр иргэн байжээ

Өнгөрөгч шөнө /2022.10.29-30/ БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт "Halloween" буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан маш олон хүн ухаан алдаж, зүрх нь зогссон ноцтой хэрэг гараад байна.

Тодруулбал, хамгийн сүүлийн байдлаар амиа алдсан иргэдийн тоо 149-д хүрч, 150 бэртэж гэмтсэн талаар тус хотын гал түймрийн албанаас мэдээлсэн ЭНД ДАРЖ  уншина уу. Тэгвэл нийт 100 мянга гаруй хүн Итаевонд цугларсан гэх бөгөөд амиа алдагсдын дийлэнх нь өсвөр насныхан буюу 20-иод насныхан байсан аж. Мөн амиа алдагсдын дунд одоогийн байдлаар гадаадын хоёр иргэн байгаа бөгөөд 15 гадаадын иргэн шархадсан байна. Тэдний иргэншлийг дэлгэрэнгүй тодорхойлоогүй байна гэв.

Эх сурвалж: Yonhap, CNN, NYpost

2022-10-30 07:23

ФОТО: БНСУ-ын Итаевонд сүнсний баяр тэмдэглэж байгаад амиа алдсан иргэдийн тоо 149-д хүрлээ

Өчигдөр /2022.10.29-30/ шилжих шөнө БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүрэгт Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан маш олон хүн ухаан алдаж, зүрх нь зогссон ноцтой хэрэг гараад байна.

Тодруулбал, хамгийн сүүлийн байдлаар амиа алдсан иргэдийн тоо 149-д хүрч, 150 хүн бэртэж гэмтсэн талаар тус хотын гал түймрийн албанаас мэдээллээ. Сөүлийн цагдаагийн хэлтсийн командлагч Ким Гын Жин хэлэхдээ, “өнөөдөр /2022.10.30/ үүрийн 04:00 цагийн байдлаар хэргийн шалтгааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид нэн түрүүнд хохирогчдын олж тогтоох чухал. Шүүх эмнэлгийн багууд хохирогчдыг олж тогтоох, хэргийн газраас нотлох баримт цуглуулахад анхаарлаа хандуулж байна” гэж мэдэгдлээ.

ФОТО: