"Сайжруулсан түлшний чанар сайн, уугилт бага болж агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан" гэв

"Сайжруулсан түлшний чанар сайн, уугилт бага болж агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан" гэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Агаарын чанар, шахмал түлшний стандартын талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өгөв. 

Тэрбээр “Сайжруулсан шахмал түлшийг баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2,000 тонноор үйлдвэрлэж байна. Чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан. Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна. Мөн өнөөдөр /2022.11.14/-өөс сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмсэн. Цаашид шаардлагатай үргэлжлүүлэн шаардлагатай цэгүүдийг нэмнэ. Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан” гэв. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Манайх түлшний чанарт байнга хяналт тавьдаг. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн сайжруулсан түлшний чийг, бат бөх чанар сайн, уугилт бага байна” гэсэн талаар Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.