Халтиргаа гулгаа арилгах 900 тонн давсыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерыг Улаанбаатар хотоос саяхан зарлажээ

Халтиргаа гулгаа арилгах 900 тонн давсыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерыг Улаанбаатар хотоос саяхан зарлажээ

Энэ оны аравдугаар сарын гуравны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 92 хувьтай байгаа гэх мэдээллийг албаныхан өгсөн.

Тухайлбал, 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлсөн бөгөөд нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна гэдгийг онцолж байсан. Тэгвэл Улаанбаатар хот энэ өвөл халтиргаа гулгааг арилгах байгалийн давсаа өнөөг хүртэл бүрэн нөөцөлж дуусаагүй байгаа аж. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын дөрөвний өдөр "Халтиргаа гулгаа арилгах байгалийн давс худалдан авах" тендер зарласан байна. Тус тендерт "Нийтийн эзэмшлийн зам талбай болон авто замын халтиргаа гулгааг арилгах зориулалтын 900 тонн давсыг 400 сая төгрөгөөр худалдан авна" гэжээ.