Улаанбаатарт 0 градус орчим байна

Улаанбаатарт 0 градус орчим байна

Өнөөдөр\2022.11.17\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр    -9...-14 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +4...+9 градус дулаан, бусад нутгаар -1 градус хүйтнээс +4 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө 0 градус орчим байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.