"Макс" групп Яармаг орчимд өөрийн хөрөнгөөр орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэжээ

"Макс" групп Яармаг орчимд өөрийн хөрөнгөөр орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэжээ

"Макс" групп Яармаг орчимд өөрийн хөрөнгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нар өчигдөр /2022.11.16/ Хан-Уул дүүргийн 8-р хороо буюу Яармаг орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд талууд нийтийн эдэлбэр 5 га газар олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газарт орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал, спортын цогцолбор бүтээн байгуулах хоёр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон юм. Хамтран ажиллах санамж бичигт тусгаснаар аж ахуйн нэгж тус бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэнэ.

Тодруулбал, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах ажлыг тэд зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг хүлээж буй. Харин нийслэлээс төслийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, бүтээн байгуулалттай холбоотой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулахтай холбоотой асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэг хүлээлээ.