Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр /2022.11.17/ ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +4...+9 градус дулаан, бусад нутгаар -1 градус хүйтнээс +4 градус дулаан байна. Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0 градус орчим байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.