ВИДЕО: Зуд болж цаг хүндэрсэн үед малчдыг нүүлгэх отрын нөөц бэлчээр бэлдэнэ гэж мэдэгдлээ

ВИДЕО: Зуд болж цаг хүндэрсэн үед малчдыг нүүлгэх отрын нөөц бэлчээр бэлдэнэ гэж мэдэгдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Газрын тухай хууль орж ирснээр маргаан гардаг дөрвөн томоохон асуудал бий.

  1. Үл хөдлөх хөрөнгө, газартай холбоотой асуудал. Үл хөдлөх нь тусдаа бүртгэлтэй. Газар нь тусдаа бүртгэлтэй. Энэ асуудлаа шийдсэн үү.
  2. Тусгай хамгаалалттай газрын асуудал жишээ дурдвал Богд хаан уулын тусгай хамгаалалттай газар тэр чигтэй барилгатай болсон. Гэтэл тэрийгээ тусгай хамгаалалттай газар гэж нэрлэж байгаа. БОАЖЯ газрыг нь олгодог. Төлөвлөлт байдаггүй. Улаанбаатар хотын түгжрэлд томоохон хувь нэмэр оруулсан газар зохион байгуулалт болсон.
  3. Малчдын хувьд бэлчээрийн маргаан их байна. Зарим нутагт зуд болж, малчид аймаг сумд дамжин бэлчээрийн нүүдэл хийж байгаа. Энэ үеэр малчдын дунд бэлчээрийн маргаан гарч байна. Тиймээс энэ хуульд бэлчээр ашиглалтын талаар юу тусгагдав. Бэлчээр ашиглалт зохицуулалтгүй явах боломжгүй зогсонги байдалтай болоод байна.
  4. Лиценз олгох асуудал. 2010 оноос энэ асуудал цэгцэрсэн ч сүүлийн үед эдийн засаг хөгжүүлэх нэрээр лиценз их болж, маргаан үүсэж буйг газар зохион байгуулалтын хуулиар яаж зохицуулж байгаа вэ. 

БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн  "Үл хөдлөх хөрөнгө, газартайгаа нэг бүртгэлтэй байх зарчмын асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Харин газрын бүртгэлтэй холбоотой асуудалыг газар дундын мэдээллийн сангаар дамжуулан хүний оролцоогүй. Шуурхай шийдэх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа.

Тусгай хамгаалалттай газрын асуудлыг мөн бүрэн цэгцэлсэн. Улмаар тусгай хамгаалалттай газарт газрыг ашиглахад дуудлага худалдаа зарлах шугамаар асуудлыг шийдэхээр тусгасан. Дуудлага худалдааны ялагчийн мэдээлэл нээлттэй явна.

Лиценз бол улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд сууж байгаа. Энэ хүрээнд асуудлыг шийднэ. Бэлчээрийн талаарх асуудалд төсөлд тусгахдаа бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, хохирол учруулсан тохиолдолд хэн төлөх талаар зохицуулалтыг тусгасан. Харин бэлчээрийг хоёр төрлөөр ашиглана.

  • Нийтээр ашиглана
  • Гэрээгээр ашиглана 

Нийтээр ашиглах бэлчээрт хүний гараар бүтсэн. Ус цэг, хужир бараа бүхий бэлчээр дамжин өнгөрөх бэлчээр багтана. Харин отрын нөөц бэлчээрийг гэрээгээр ашиглана. Одоогоор нийт бэлчээрийн 0.6 хувийг отрын нөөц бэлчээр гэж үзэж байгаа. Цаашид бид бэлчээрийн 10 хүртэлх хувийг отрын нөөц бэлчээрт бэлтгэн хамгаална. Улмаар отрын бүс нутагт зуд болж байдал хүндэрсэн үед малчдыг нүүлгэн өвөлжүүлж, хаваржуулах боломжийг бүрдүүлэх үүднээс ийнхүү зохицуулалт хийсэн" гэв. 

ВИДЕО: