Хөвсгөл аймагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймагт 4,1 магнитудын газар хөдлөлт болжээ. 

Тодруулбал, Өнөөдөр /2022.11.17/ 14:16 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 45 км-ийн зайд 4,1 магнитудын газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.1.6 уртраг 100.35 байсан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй аж.