СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Архангайн, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Архангайн, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар их цас орж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Маргааш /2022.11.19/ нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул зам даваа гүвээ хаагдах, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Өнөөдөр /2022.11.18/ ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говь, талын нутгаар +2...+7 градус дулаан, бусад нутгаар -0...-5 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0...-2 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.