Малайзын 298 зорчигчтой онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Оросын тагнуулын ажилтнуудыг буруутгаж, бүх насаар нь хохирох ял оноожээ

Малайзын 298 зорчигчтой онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Оросын тагнуулын ажилтнуудыг буруутгаж, бүх насаар нь хохирох ял оноожээ

Өнөөдөр /2022.11.18/ Нидерландын шүүхээс Оросын тагнуулын ажилтан асан И.Гиркин, С.Дубинский, болоод Украины салан тусгаарлагчдын удирдагч Л.Харченко нарыг 2014 онд Малайзын агаарын тээврийн MH17 дугаартай 298 зорчигчтой онгоцыг сүйрүүлсэн хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноосон байна.

Мөн шүүхээс бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн Орос иргэдийг тус улсад шилжүүлэн өгөхгүй гэж мэдэгджээ. Эргэн сануулахад, 2014 оны долдугаар сард Малайзын иргэнийн агаарын тээврийн “Боинг” онгоцыг цэргийн онгоцтой андуурч Украины салан тусгаарлагчид буудаж унагасан гэдгийг Гаагийн шүүх тогтоогоод байгаа юм. Тус пуужингийн системийг Оросоос Донбасст авчирч онгоцыг сөнөөсний дараа буцаан татсан гэдэг. Мөн пуужин хөөргөх тушаалыг хэн өгсөн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: CNN