Өнөөдөр Дорнодын нутгаар цасан шуурга шуурч, Говь, талын нутгаар хүчтэй салхитай байхыг АНХААРУУЛЛАА

Өнөөдөр Дорнодын нутгаар цасан шуурга шуурч, Говь, талын нутгаар хүчтэй салхитай байхыг АНХААРУУЛЛАА

Өнөөдөр /2022.11.19/ Дорнодын нутгаар цасан шуурга шуурна гэдгийг Цаг уур орчны хүрээлэнгээс анхаарууллаа. Тодруулбал, "өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байх тул үзэгдэх орчин хаагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна" гэжээ.