ВИДЕО: "Борхүү" хэмээх бугыг 10 орчим бугатай нийлүүлж, тусгай талбайд идээшүүлж байгаа. Ирэх хавар "Богд уул"-нд тавина

ВИДЕО: "Борхүү" хэмээх бугыг 10 орчим бугатай нийлүүлж, тусгай талбайд идээшүүлж байгаа. Ирэх хавар "Богд уул"-нд тавина

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны тавдугаар сард осгосон бугын илий тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрийдсэн талаар бид анх мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО: 

Тэгвэл Борхүү өдгөө гурван нас хүрсэн учир Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр Богдхан ууланд нутагшуулах шийдвэр гаргаж, “Мөнгөн эгшиг” ХХК-ийн талбайд авч ирж тавьсан юм.

Тэгвэл Борхүүг хэрхэн байгаль нь дасгаж, ижил сүрэгтэй болгох талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Борхүүг Өвөрхангай аймгаас авч ирээд шууд Богд ууланд тавиагүй. Энэ өвөл “Мөнгөн эгшиг” ХХК-ийн тусгай талбайд арав орчим бугатай хамт идээшүүлж байгаад ирэх хавар байгальд нь тавина.

Тэнд Борхүүг хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ийн  зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулна" гэлээ. Борхүүг ийнхүү байгальд нь дасгаж тавихаар төлөвлөсөн учир хүн ойртуулахгүй, аль болох хүнээс хол байлгахаар ажиллаж байгаа аж. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө