СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол мөрний ус мөсдөж, хөлдөөгүй байгаа тул дээгүүр нь явах болон тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол мөрний ус мөсдөж, хөлдөөгүй байгаа тул дээгүүр нь явах болон тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Гол мөрний мөс хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа. 

Тухайлбал, 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Зарим жижиг болон дунд зэргийн голуудад 15-25 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний зузаан гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм. Иймд ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.