Хилээр албадан гаргасан БНХАУ-ын иргэдээс 28 иргэнийг цагдан хорьж шалгаж байна

Хилээр албадан гаргасан БНХАУ-ын иргэдээс 28 иргэнийг цагдан хорьж шалгаж байна

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар нэр бүхий  гурван зочид буудлуудаас 800 орчим хятад иргэдийг саатуулсан байдаг.

Дээрх олон тооны Хятад иргэд манай улсын нутаг дэвсгэрт хууль бусаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар шалгалтаар тогтоогдсон байна.

Мөн дээрх 800 орчим БНХАУ-ы иргэдийг "Амар","Кентавр", "Ориентал" зочид буудал болон "Юнион билдинг" оффист байрлаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг нь үйлдэл нь баримтжуулан 759 иргэнийг баривчилсан билээ.

Харин энэ хэрэгт зохион байгуулсан хэргээр Монгол Улсын хоёр иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулан, шалгаж байсан. Харин дээрх тоо дахин нэмэгдэж БНХАУ-ын 28, Монгол улсын нэг хүнийг шалгах үндэслэлтэй хэмээн үзэж шалгаж эхэлсэн байна. Тэднийг өдгөө цагдан хорьж шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Ингэхдээ өнгөрөгч амралтын өдөр нийт 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг руу нь албадан буцаасан билээ. Уг нь 787 Хятад иргэнийг нутаг руу нь албадан буцаах байсан ч 28 иргэнийг авч үлдэж шалгах нь зүйтэй хэмээн үзсэн аж. Ийнхүү одоогийн байдлаар 42 Хятад иргэнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд гурван Монгол иргэнийг баривчилжээ.