Улаанбаатарт өнөөдөр 11 градус хүйтэн байна

Улаанбаатарт өнөөдөр 11 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.11.20/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.  Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -9...-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.