Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.11.21/ уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.