Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, бусад нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, бусад нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр /2022.11.21/ нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.

Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  -14...-16 градус хүйтэн байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө