Модон жорлонд 38 настай эрэгтэй унаж нас баржээ

Модон жорлонд 38 настай эрэгтэй унаж нас баржээ

Арваннэгдүгээр сарын 2-ний өдөр 22:24 цагт эрэгтэй хүн жорлонд унаж нас барсан мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг эрэгтэй модон жорлонд унаж нас барсан байжээ. Хэргийн газарт очиж шалгахад 38 настай эрэгтэй Ч гэгч нь таван метр орчим гүн модон жорлон руу унан нас барсан байж болзошгүй  байсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нүхэн жорлонд унаж нас барсан талийгаач хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүй аж.

Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд гадны нөлөө байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ