Нөхөртэйгээ маргаснаас болж тагтнаас үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Нөхөртэйгээ маргаснаас болж тагтнаас үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах нэгэн байрнаас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэх дуудлага мэдээлэл 11-р сарын 02-ны өдөр 13:05 цагт иржээ. Мэдээлэл ирсний дагуу цагдаагийн алба хаагч нар шалгахад 23 настай Н нь нөхөр болох 24 настай Э-тэй маргалдаж улмаар тагтнаас үсрэх гэж байхад нь таслан зогсоож амь насыг нь авран хамгаалжээ.

Одоогийн байдлаар дээрх эмэгтэйг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсэх, өмнө нь өртөж байсан эсэх зэргийг мөрдөн шалгаж мэдүүлэг авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.