СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Залгуурт төмөр савх хийснээс болж нэг настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Залгуурт төмөр савх хийснээс болж нэг настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс үүдэн бага насны хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт шургуулж, улмаар цахилгаанд цохиулж нас баржээ. Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дах Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд, эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.