Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -13...-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -4...-6 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.