Отроор өвөлжих малчин өрхийн тоо өмнөх оноос 2.2 мянгаар, малын тоо 1.1 сая малаар өсжээ

Отроор өвөлжих малчин өрхийн тоо өмнөх оноос 2.2 мянгаар, малын тоо 1.1 сая малаар өсжээ

Өвөл, хаврын бэлчээрийн даац өнгөрсөн жил 70 хувьд хүрэлцээтэй байсан бол энэ жил 40 хувьд хүрэлцээтэй байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн,

  • 23.9 хувь-(бэлчээрийн нөөцтэй)
  • 15.6 хувь-(бэлчээр хүрэлцээтэй)
  • 34.4 хувь-(даац 1-3 дахин хэтэрсэн)
  • 7.7 хувь-(даац 3-5 дахин хэтэрсэн)
  • 18.4 хувь-(олон дахин хэтэрсэн) байна.

2022 оны аравдугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 орчим хувьд бага, 10 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ.

Энэ онд 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих судалгаа гарсан байна. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо нь өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн байна.