БИДНИЙ ТУХАЙ: Ши Жиньпин өөрийн холбоотон МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй удирдагчдыг ар араас нь Хятадад урьж байна

БИДНИЙ ТУХАЙ: Ши Жиньпин өөрийн холбоотон МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй удирдагчдыг ар араас нь Хятадад урьж байна

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус айлчлалтай холбогдуулан БНСУ-ын хэвлэл “Ши Жиньпин өөрийн холбоотнуудын удирдагчдын ар араасаа Хятадад урьж байна” гэх мэдээлэл гарчээ.

Тодруулбал, БНХАУ-ын ГХЯ-наас өчигдөр /2022.11.22/ мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жиньпиний урилгаар энэ сарын 27-ны өдрөөс эхлэн хоёр өдөр Хятадад айлчилна. У.Хүрэлсүх нь өнгөрсөн сард болсон БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурлаар Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсний дараа тус улсад айлчилж буй зургаа дахь дээд түвшний хүн болж байна.

Тухайлбал, Өнгөрсөн сарын сүүлээс хойш Ши Жиньпин Бээжинд Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг, Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан, Пакистаны Ерөнхий сайд Шебаз Шариф, Германы канцлер Олаф Шольц нартай уулзсан бол Кубын Ерөнхийлөгч Мигель Диасканел, Кубын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд айлчлахыг урьсан байгаа юм. Монгол бол Вьетнам, Пакистан, Кубатай хамт Хятадын эртний найрсаг харилцаатай орон юм” гэжээ.

Эх сурвалж: Yonhap