Богдхан уулын "Залаатын зүүн богины ам" хязгаарлалтын бүсэд шинээр газар олголтыг бүрэн зогсоолоо

Богдхан уулын "Залаатын зүүн богины ам" хязгаарлалтын бүсэд шинээр газар олголтыг бүрэн зогсоолоо

Дархан цаазат Богдхан уулын Залаатын зүүн богины ам хязгаарлалтын бүсэд шинээр газар олгох зөвшөөрлийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бүрэн зогсоолоо.
 
Тус ам нь нийт 60.03 га газартай. Өнөөдрийг хүртэл 32.3 га газарт газар ашиглах зөвшөөрлийг өмнөх сайдуудын үед олгосон байдаг. Улмаар салбарын сайд Б.Бат-Эрдэнэ газар нэмж олгохыг хориглосноор 27.73 га талбайг олголт хийлгүй, хамгаалалтын бүс болгон авч үлдэж байна.